Багш мэргэжлээр суралцагчдад олгох тэтгэлгийн журмыг шинэчиллээ

2026-08-261min
Багш мэргэжлээр суралцагчдад олгох тэтгэлгийн журмыг шинэчиллээ
Багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгох тэтгэлгийн шаардлага шинэчлэгдэж, голч дүн 3.3-аас дээш, Элсэлтийн шалгалтын оноо 650 болон түүнээс дээш байх шаардлагатай боллоо.

Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад олгох тэтгэлгийн журмыг шинэчилжээ.

Шинэ журмын дагуу эрэлттэй хичээлийн багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгохдоо голч дүн 3.3-аас дээш, Элсэлтийн шалгалтын оноо 650 болон түүнээс дээш байх шаардлагыг тавьж байна.

2024 оноос хойш багш мэргэжлээр суралцаж буй 10 мянга орчим оюутан тэтгэлэгт хамрагдсан байна. Тэтгэлэг авсан оюутнууд их сургуулиа төгссөний дараа таван жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллах үүрэгтэй.

Энэ жил багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулан 6.9 тэрбум төгрөгийн төсөв баталжээ.