Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-261min
Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, Засгийн газрын тогтоолын дагуу сургуулийн ачааллыг бууруулах арга хэмжээний хүрээнд баригдлаа.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу энэ хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, гэр хорооллын бүсэд “Бага сургууль” байгуулах ажил эхэлж байна.

Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өглөө.

Тус барилгын угсралтын ажлыг “Жавхланттур” ХХК гүйцэтгэсэн бөгөөд гадна тоглоомын талбай, ногоон байгууламж, спорт заал бүхий иж бүрэн бүтээн байгуулалт болжээ.