2015-2025 онд хөдөө аж ахуйн салбарт 1.3 их наяд төгрөгийн дэмжлэг олгожээ

2026-09-031min
2015-2025 онд хөдөө аж ахуйн салбарт 1.3 их наяд төгрөгийн дэмжлэг олгожээ
2015-2025 онд хөдөө аж ахуйд нийт 1.3 их наяд төгрөгийн татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээл олгосон талаар УИХ мэдээллээд байна. 2027 онд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт 281.5 тэрбум төгрөг төсөвлөв.

2015-2025 онд хөдөө аж ахуйн салбарт нийт 1.3 их наяд төгрөгийн татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээл олгосныг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо мэдээллээ.

Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарын төсөв тав дахин нэмэгдэж, нийт төсвийн 50 орчим хувь нь татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд зарцуулагдсан байна.

Өнгөрсөн арван жилийн турш олгосон дэмжлэг нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хараат байдлыг бууруулахад хэрхэн нөлөөлснийг үнэлэх зорилгоор 2023 оны есдүгээр сарын 28, 29-нд УИХ ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөжээ.

Засгийн газар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 246.7 тэрбум төгрөг, “Цагаан алт” хөтөлбөрт 47.5 тэрбум төгрөг, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт 122.2 тэрбум төгрөг, “Атар-4” аяны хүрээнд 37.6 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгт олгоод байна.

2027 онд эдгээр хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт 281.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгах бөгөөд энэ онд “Цагаан алт” хөтөлбөрт 535 тэрбум төгрөг, “Атар-4” аяны хүрээнд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл шинээр олгохоор төлөвлөжээ.