Монголын Ерөнхий боловсролын сургуулиудад шатрын хичээл албан ёсоор орлоо

Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт Төрийн ордонд боллоо. Дэлхийн шатрын холбооноос Монгол Улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулсан байна.
Хиймэл оюун ухааны эрин үед сурагчдад оюуны чадамж (IQ) төдийгүй сэтгэлийн хөдлөлөө жолоодох чадвар (EQ) чухал байгааг онцолж байна. Шатар нь бусдыг ойлгож, аливаа үйлдэл хийхээсээ өмнө бодож үзэх чадварыг хөгжүүлэхэд тустай.
Сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулснаар суралцах үйл явцад суралцсан, төлөвшсөн иргэдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах юм.
Шатар тоглох явцад сурагчид өрсөлдөгчийн байр суурийг ойлгож, шийдвэр гаргахад дүгнэлт хийж сурдаг нь тэвчээр, хариуцлага, өөрийгөө хөгжүүлэх чадварыг эзэмшихэд нөлөөлдөг.
Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл, шатрын сургалтад оролцсон багш нараас гадна эцэг эхийн төлөөлөл оролцсон бөгөөд монгол хүүхдийн оюунд хөрөнгө оруулах “Оюуны их нүүдэл” хөтөлбөр ийнхүү эхэлсэн байна.
