Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн байдал ба хууль эрх зүйн зохицуулалт

Сүүлийн 9 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийт 2,100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2,422 иргэнийг яллагдагчаар татан шалгасан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт гарсан тухай Цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Түүнчлэн сүүлийн таван жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргээр 58 хүүхэд холбогдон шалгагдсан бөгөөд нийт холбогдогчдын 91.2 хувь нь 15-35 насны иргэд байна.
Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг тусгай хуулиар зохицуулдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргүүдийг тодорхой зохицуулалттайгаар тусгасан байна.
Тухайлбал, мансууруулах эм, бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдах үйлдэлд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалт бий.
