2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгөв. Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай болгож зохион байгуулж байна. Энэ жил 7-9 долоо хоног хичээллээд сурагчдын улирлын амралт таарахаар зохицуулсан талаар Боловсролын Яамны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэлсэн билээ. Түүнчлэн бие даалтын долоо хоногийг Нийслэлийн сургуулиудад хоёрдугаар улирлын төгсгөлд […]











