ЗӨВЛӨМЖ: Ургамлын тоосны харшилтай бол анхаарах зүйлс
2026-07-28

Ургамлын тоосны харшлын үед анхаарахыг зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Тухайлбал
Модлог болон үет ургамлуудын тоос агаарт хамгийн их тархдаг /05:00-08:00, 19:00-21:00/ цагаар цонхоо хааж, гадагш гарахгүй байх
Бороо орсны дараа болон салхитай өдөр ургамлын тоосжилт нэмэгддэг тул гадагш гарахгүй байх
Гэрт ургамал, цэцэг тарихаас зайлсхийх
Архи, спиртийн төрлийн ундаа хэрэглэхгүй байх /Харшил, хэт мэдрэг байдлыг сэдрээдэг/
Хэт боловсруулсан хүнс, нэмэлт их агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийх, шинэ, түүхий ногоо, самар, хэрэглэхээс өмнө мэдрэг эсэхээ шалгахыг зөвлөж байна.

