Нийгэм Онцлох мэдээ

COP17 хурлын үеэр Дүнжингарав, Нарантуул захын авто зогсоолыг түр хаана

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод эхэлнэ. Хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөгдсөн байна. Хурлын үеэр авто замын ачааллыг бууруулах зорилгоор Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаах юм. Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд зориулан богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр зохион байгуулжээ. Автобусны эхлэх цэг нь Офицеруудын ордон бөгөөд маршрут нь Офицеруудын ордон-Нарантуул-Дүнжингарав худалдааны төвөөр дамжин явна. Үйлчилгээ 2026 оны 8 дугаар сарын 17-ны 06:00 цагт эхэлнэ.

Сэтгэгдэл