Нийгэм

2025 онд тав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 41.7 хувь нь монгол гэрт амьдардаг байна

Монгол Улсад 2025 оны байдлаар нийт өрхийн тоо 1 саяд хүрч, 2020 оноос 12.1 хувиар нэмэгдсэн байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2025 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллогын үр дүнгээс үзвэл, нийт өрхийн 41.0 хувь нь хүүхэдгүй, 59.0 хувь нь хүүхэдтэй өрх байгаа аж.

Хүүхэдтэй өрхийг сууцны төрлөөр ангилбал, хоёр хүүхэдтэй өрхийн 41.1 хувь нь орон сууцанд, харин тав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 41.7 хувь нь монгол гэрт амьдардаг байна.

2025 онд хотод гэрт амьдардаг 184,000 өрхийн 93.2 хувь нь энгийн нүхэн жорлонд үйлчлүүлж, харин 2,024 өрх нь тогтсон бие засах газаргүй байжээ. Хөдөө нутагт гэрт амьдардаг 208,900 өрхийн 69 хувь нь мөн энгийн нүхэн жорлонд үйлчлүүлдэг байна.

Хөдөө гэрт амьдарч буй өрхийн 56.2 хувь нь хог хаях тогтсон цэггүй бол 68.4 хувь нь бохирын усаа задгай асгадаг аж. Харин хотын гэрт амьдардаг өрхийн 89.3 хувь нь хогоо үйлчилгээний байгууллагаар дамжуулан хаядаг байна.

Сэтгэгдэл