Дэлхийд

Хятад-Монгол-Орос чиглэлийн олон улсын зорчигч галт тэрэг үйлчилгээндээ дахин орлоо

Цар тахлын улмаас 2020 онд зогссон Хятад-Монгол-Орос чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэг 6 жилийн завсарлагаанаас хойш дахин үйлчилж эхэллээ.

БНХАУ-ын Бээжин хотоос ОХУ-ын Эрхүү хотыг чиглэсэн уг галт тэрэг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14:35 цагт Улаанбаатар хотод хүрэв.

Галт тэрэг нь Хятад, Монгол, Орос гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин нийт 2666 километр зам туулдаг бөгөөд долоо хоногт чиглэл тус бүрээр нэг удаа үйлчилж байна. Тухайлбал, лхагва гараг бүрт Бээжин-Эрхүү чиглэлийн галт тэрэг 07:27 цагт хөдлөх бол бямба гараг бүрт Эрхүү-Бээжин чиглэлийн галт тэрэг 06:58 цагт хөдөлдөг.

Энэхүү олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний үйл ажиллагаа тогтмолжиж эхэлснээр хил дамнасан зорчих хөдөлгөөн хялбаршиж, гурван улсын худалдаа, эдийн засгийн харилцаа болон хүмүүнлэгийн солилцоо идэвхжинэ гэж талууд үзэж байна.

Эх сурвалж: Xinhua (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн)

Сэтгэгдэл