Нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш-2026” мах сүү, цагаан идээний худалдаа зохион байгуулагдаж байна

“Өвлийн идэш-2026” мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдаа энэ сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хүн амын өвлийн идэшний хэрэгцээг хангах үүднээс эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээг дундын зуучлалгүйгээр тогтвортой үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

“Өвлийн идэш-2026” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох хяналтын байгууллагууд хамтран зохион байгуулж байгааг онцолж байна.

Нэгдсэн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгааг мэдээлэв.

Сэтгэгдэл