Зулын 25 буюу Богд ламын их дүйчэн өдөр энэ жил арванхоёрдугаар сарын 3-ны пүрэв гарагт тохионо.
Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлон дацанд сүсэгтэн олонд зориулсан номын айлдвар, буян номын үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ.
Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр 07:30 цагт Тэгчэн сожин хүртээж, 14:00 цагт “Догжүд дүнлэгма” буюу Богд Зонхов судар, тарнийн номд хэрхэн суралцсан арга барилаа дэлгэрэнгүй тайлбарласан номын айлдвар айлдана.
Сүсэгтэн олныг энэ өдөр буян номын үйлд оролцох, номын айлдвар сонсохыг Гандантэгчэнлин хийдээс уриалж байна.


Сэтгэгдэл