УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг нь Үндсэн хуулийн үндсэн зарчим гэж онцлов. Тэрбээр төрийн тэргүүнээ сонгох эрх зөвхөн ард түмний гарт хадгалагдана гэдгийг дурдсан юм.
Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дууссан тохиолдолд дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль явуулах ёстой байдаг. Мөн Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн товыг зарлах заалт бий.
С.Бямбацогтын мэдээлснээр, Улсын Их Хурал ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хуулийн дагуу хэлэлцэн тогтоохоор төлөвлөж байна. Тэрээр төрийн ажил нэг ч цаг, нэг ч минут саатах ёсгүй гэж онцолжээ.

Сэтгэгдэл