Узбекистан улсын Ташкент хотод 2026 оны 11-р сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын хоолны урлагийн “Delicious Uzbekistan 2026” чемпионатад Монголын оюутан тогооч нар амжилттай оролцож, нийт 21 медалийг хүртжээ.
Энэхүү тэмцээн нь олон улсын тогооч нарын ур чадвар, бүтээлч байдал, мэргэжлийн туршлагыг сорих томоохон арга хэмжээ юм.
Монголын баг тамирчид анх удаа тус тэмцээнд оролцож, гурван алт, 11 мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн талаар багийн ахлагч, багш мэдээлсэн байна.
Оюутан тогооч нарын хувьд олон улсын түвшинд ур чадвараа сорьж, мэргэжлийн туршлага хуримтлуулахын зэрэгцээ Монголын хоолны урлаг, залуу мэргэжилтнүүдийн чадварыг дэлхийд таниулсан чухал амжилт болсон юм.
Монголын баг 2026 оны 11-р сарын 29-ний 17:40 цагт эх орондоо ирнэ.


Сэтгэгдэл