Монгол Улсын “Royal Dance” латин бүжгийн хамтлаг “Хореографик” латины насанд хүрэгчдийн төрөлд хоёр дахь удаагаа Дэлхийн аварга болжээ. Хамтлагийн гарааг “Moon Dance” бүжгийн клуб 2009 онд тавин, 2013 онд тус клубийн хүрээнд “Royal Dance” хамтлаг байгуулагдсан.
“Royal Dance” хамтлаг амжилтынхаа буухиаг үргэлжлүүлснээр улс орноо төлөөлж, өсвөр насны баг нь 2026 оны “WDSF Хореографик” латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Уг тэмцээнд дэлхийн 21 орны 112 багийн 1054 гаруй тамирчид өрсөлдсөн байна.


Сэтгэгдэл