Чех улсын Усти-над-Лабем хотод 59 дэх удаагаа зохион байгуулсан өсвөрийн төгөлдөр хуурчдын “Virtuosi per musica di pianoforte” олон улсын уралдаан амжилттай боллоо.
Уралдаанд Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуурын тэнхимийн сурагчид оролцож, эх орон, сургуулиа олон улсын тайзнаа амжилттай төлөөлөв.
Тус уралдаанд МУК-ын 3а ангийн сурагч Д.Урин I ангилалд мөнгөн медаль, Г.Бүрд I ангилалд хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн 10а ангийн сурагч Н.Саруул IV ангилалд тусгай байр эзэлсэн байна.
Эдгээр амжилт нь сурагчдын авьяас билэг, уйгагүй хөдөлмөр, багш нарын мэргэжлийн ур чадвар, чанартай сургалтын үр дүн гэж Монгол Улсын Консерватор мэдээлэв.


Сэтгэгдэл