Улаанбаатар хотод бензин авахдаа хоёрдугаар эгнээнд дугаарлахыг анхаарууллаа

2026-08-041min
Улаанбаатар хотод замын хөдөлгөөн ачаалал багатай байгаа бөгөөд Цагдаагийн байгууллага шатахуун авахдаа хоёрдугаар эгнээнд дугаарлаж бусдад саад болохгүй байхыг анхаарууллаа.

Улаанбаатар хотод ердийн үед ойролцоогоор 700 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол өнөөдрийн байдлаар 350 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь замын хөдөлгөөнд ачаалал, түгжрэл үүсэхгүй байгааг харуулж байна.

Долоодугаар сард зам, тээврийн ослын дуудлага мэдээлэл 30 гаруй хувиар буурсан байна. Иргэд шатахуун түгээх станцуудын нэгдүгээр эгнээнд бензин авах гэж дугаарлаж байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас хоёрдугаар эгнээнд очерлож, бусад хөдөлгөөнд саад болохгүй байхыг анхааруулжээ.