Шатахууны хомсдлын улмаас УБТЗ-ын зорчигч тээврийн хөдөлгөөн нэмэгдэв
2026-08-141min

Шатахууны хомсдлын улмаас Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, тасалбарыг урьдчилан захиалахыг зөвлөж байна.
Улс орон даяар шатахууны хомсдол үүссэн энэ үед Улаанбаатар төмөр замын (УБТЗ) зорчигч тээврийн галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Өчигдөр өглөө Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд 27 вагонтой галт тэргээр 1001 зорчигч иржээ.
Аялал жуулчлалын улирлын оргил үе болон хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбогдуулан зорчигчийн галт тэргээр зорчих хөдөлгөөн улам нэмэгддэг тул “УБТЗ” ХНН тасалбараа урьдчилан захиалахыг зөвлөж байна. Галт тэрэгний тасалбарыг хоёр сарын өмнөөс захиалах боломжтой юм.
“УБТЗ”-ын зорчигчийн галт тэрэг орон нутгийн таван, олон улсын гурван чиглэлд үйлчилдэг байна.
