Нийтийн тээврийн үйлчилгээ 2026 оны өвлийн цагийн хуваарьт шилжлээ

2026-09-011min
Нийтийн тээврийн үйлчилгээ 2026 оны өвлийн цагийн хуваарьт шилжлээ
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжүүлж, 62 чиглэлд тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэгдүүлээд байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас 2026 оны 9 дүгээр сарын 1-ээс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжиж ажиллаж эхэлсэн талаар мэдээллээ.

Өвлийн цагийн хуваарьт нийтийн тээврийн үйлчилгээ өглөөний 06:20 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Нийслэлд иргэдийн зорчилт нэмэгдэж, 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байгааг хууль эрхзүйн байгууллагаас онцолж байна.

Үүнтэй холбогдуулан нийт 62 чиглэлд амралтын өдөр 70, ажлын өдөр 86 тээврийн хэрэгсэл ажиллаж, үйлчилгээг нэмэгдүүлэхээр зохион байгуулжээ.