Спорт

Монголын эмэгтэй шатарчид Францыг хожиж түүхэн ялалт байгууллаа

Монголын эмэгтэй шатрын шигшээ баг оюун ухааны спортын Дэлхийн Олимпиадын тэмцээнд Франц улсын шигшээ багийг 2.5:1.5 харьцаагаар буулган авч түүхэн ялалт байгууллаа.

Тоглолтод Х.Баясгалан Milliet Sophie-г ялсан бол Б.Мөнгөнзул Daulyte-Cornette Deimante-тай, Т.Мөнхзул Sebag Marie-ыг ялжээ. Мөн Б.Мөнгөнтуул Schippke Manon-тай тэнцэж багийн ялалтыг баталгаажуулсан байна.

Монголын эмэгтэй шатарчид дараагийн өрсөлдөгчөөр Болгарын улсын багтай тоглохоор бэлтгэж байна.

Сэтгэгдэл