Ч.УНДРАМ: ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭВЭЛ ААН, ИРГЭДИЙН ОРЛОГЫН ТАТВАРЫГ 90% ХӨНГӨЛНӨ
Өнөөдөр "Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг" боллоо. Энэхүү хуулийг санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас зарим асуудлбн хүрээнд тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Органик хүнсний тухай хуулийг органик бүтээгдэхүүний тухай хууль болгож шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн чуулганаар өргөн барьсан байгаа. Энэ хууль өмнө нь тунхагийн шинж чанартай тодорхой зүйл байгаагүй. Алсын хараа 2050 хөтөлбөрт органик хүнсний үйлдвэрлэлийг нийт хүнсний үйлдвэрлэлийн 5 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан боловч өнөөдрийн байдлаар 1 хувьд ч хүрэхгүй байна.
Органик хүнс хэрэглэж байна гэж ярьдаг хэдий ч яг баталгаатай эсэхийг мэдэхгүй байх тохиолдол байна. Хүнсний бүтээгдэхүүнээс гадна бордоо, гоо сайхны бүтээгдэхүүн арьс шир, ноос ноолуур гээд Олон Улсад бол өргөн хүрээнд авч үздэг. Үүнийг нэгдүгээрт тавьж байгаа, хоёрдугаарт гэвэл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуй нэгжийн албан татварын 90 хувийг хөнгөлнө, иргэд ИОТ-ын 90 хувийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг.
Яаж органик гэдгийг батлах вэ? гэдгийг энэ хуульд нэлээн нарийн зааж өгөөд итгэмжлэгдсэн байгууллагууд, лабораториуд нь баталгаажуулдаг зарим зардлыг нь төрөөс өгдөг болгохоор тусгаж байгаа.
Мөн борлуулалт дээр дэмжлэг үзүүлнэ, төрийн худалдан авалт буюу сургууль цэцэрлэгийн хоолонд органик бүтээгдэхүүнд давуу эрх олгоно. Нэгдүгээрт хүүхдүүдээ л органик хүнсээр хангадаг байх зорилт тавьж байна" гэв.
Шууд дамжуулалт үзэх: