Г.Амартүвшин: Хөгжлийн банкны олгож байгаа зээлийн чанар эрс сайжирна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр өнөөдөр (2023.12.01) Нийслэлийн мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг 21 аймаг, 330 сумаас нийслэлд нийлүүлдэг. Энэ утгаараа нийслэл нь Монгол Улсын эдийн засгийн гол төв бөгөөд улсын хэмжээнд хүнсний хангамжийн нийлүүлэлт, түгээлтийн гол зангилаа юм. Нөгөөтэйгүүр Монгол улсын хүн амын нийт 50 гаруй хувь нь Нийслэл Улаанбаатар хотод амьдарч, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны 80 хувийг мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд үүнийг даган эрэлт, нийлүүлэлт эрс нэмэгдэж байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газар нь 9 дүүргийн 4706 өрхийн 411.7 мян толгой мал, 108 өрх, 7 аж ахуй нэгжийн 13.6 мян гахай, 236 өрх, 12 аж ахуйн 534.7 мян тахиа, гэрийн тэжээвэр амьтдыг халдварт болон гоц халдварт, халдваргүй, паразиттах өвчнөөс урьдчилсан сэргийлэх, эрүүлжүүлэх, тандах, нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг удирдан зохион байгуулж, төрийн үйлчилгээг үзүүлдэг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх нийт 20 гаруй мал эмнэлэг, ариун цэвэр, магадлан шинжилгээний лаборатори үйл ажиллагаагаа явуулж байгаас 30 хувь нь мал эмнэлэг, ариун цэвэр магадлан шинжилгээг хийж байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн лабораториуд бүрэн хэмжээгээр ажиллах шаардлагатай байгаа боловч, шинжилгээний арга зүй дутмаг, хангалтгүй байгаа нь хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсээд байгаа хэмээн Нийслэлийн мал эмнэлгийн газраас хэллээ.