“УТАА-ШАХМАЛ ТҮЛШ-ГАРЦ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрөх үйл явдлын тоймыг хүргэж байна
09.00 ЦАГТ:
- АВ төвд Хүний эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын Эмнести Интернейшнл байгууллага, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвсэл хамтран “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” уулзалт зохион байгуулна. Утас: 9908-2638.
10.00 ЦАГТ:
- ШУТИС шилдэг элсэгчдэд тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 8806-8432.
11.00-11.40 ЦАГТ:
- Санхүүгийн зохицуулах хорооны байранд СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, Үнэт цаасны зах зээлийн хууль зэрэг хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 ЦАГТ:
- ЗХУ-ын маршал Г.К.Жуковын гэр музейд ОХУ-ын уран бүтээлчид маршаллын бүрэн хэмжээний баримлыг хүлээлгэн өгөх ёслол болно.
11.30 ЦАГТ:
- ХҮН намаас хэвлэлийн бага хурал хийнэ Утас: 8608-1326
- “Монгол ньюс” мэдээллийн төвд түгжрэлийг мянга дахин бага зардлаар богино хугацаанд арилгах боломжийн талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийнэ.
11.40 ЦАГТ:
- Нийслэлийн засаг захиргааны Яармаг дахь шинэ байранд ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол болно. Утас: 9901-8831.
13.00 ЦАГТ:
- “Туушин” зочид буудалд МҮХАҮТ Европын Холбоо, ЕСБХБ хамтран “ Ногоон эдийн засаг-ногоон бизнес” үйл ажиллагаа зохион байгуулна.
14.00 цагт:
- “ЗМ” сонины мэдээллийн төвд “Утаа-шахмал түлш-гарц шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулах талаар Хүнд аж үйлдвэрийн Үндэсний зөвлөлөөс мэдээлнэ.
16.00 цагт:
“Пума” зочид буудалд МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулах “WEB OF SCIENCE-2023” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас: 9458-2204
0 сэтгэгдэл